Хотгойдын шадар ван Чингүнжавын хөшөө нийслэлд сүндэрлэлээ

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 26 -нд

2010 онд Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэ ажлын хүрээнд олон бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлсэний нэг нь түүний нэрэмжит гудамж, хөшөө цогцолбор байлаа.  “Хотгойдын Чингүнжав” сангаас санаачлан, зохион байгуулсан  уг цогцолборын хөшөөг зураач, барималч Ш.Тэнгисболд урласан юм. Суурьтайгаа  10 м өндөртэй, 5 тонн жинтэй хүрэл хөшөөний нээлтэнд Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн,  сангийн тэргүүлэгчид болох УИХ-ын гишүүн Н.Энхтүвшин, Ё.Даш-Ёндон, Л.Мөнхбаатар нар оролцсон юм. Тус сангийн тэргүүнээр Ерөнхий сайд асан С.Баяр ажилладаг бөгөөд энэ удаад гадаадад байгаа тул ирээгүй ажээ.
Эзэн Чингисийн алтан ураг Чингүнжав Монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө манжийн дарлалыг эсэргүүцэн 1755-1758 оны зэвсэгт тэмцлийн удирдагч байсан тухай хөшөө цогцолборт тэмдэглэсэн байх ажээ. Нээлтэнд Гандантэгчинлэн хийдийн лам нар ном хурж, “Алтан ураг” хамтлагийнхан ая дуугаа өргөсөн юм. Түүнчлэн эртний хүлэг  баатрууд саатаж, гоёмсог хатад  мэнд дэвшүүллээ. Энд нэмж сонирхуулахад Б.Лхагвасүрэнгийн Чингүнжавын тухай бичсэн “Илдэн уулын цуурай” ротари нь НҮБ-ны сан хөмрөгт Монголоос бүртгэгдсэн хоёрхон бүтээлийн нэг болсон байдаг юм.

П.Ундраа
   

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна