Н.Түвшинбаяр аварга “чих зөөлөнтэй”

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 29 -нд

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр Монгол түмнээ дахин баярлуулж Лондонгийн зуны ХХХ дугаар олимпоос мөнгөн медаль хүртэж ард түмний хүү гэдгээ дахин батлаад авсан. Луу жилийн онцлохуудын нэг болох аваргын алтын энтэй мөнгөн медалийг нутаг орныхон нь өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Тэр баяраар хурсан олон “манай Булган аймгийн Сайхан сум бөхийн голомт нутаг. Тиймдээ Сайханыхан “Найдангийн бага юм дуулгана”, “Бөх болно” гэлцдэг байсан” хэмээн дурсамж задалцгаах юм билээ. Аварга багадаа бас хурдан морины унаач хүү явсан аж. Энэ тухайгаа “долоотойдоо өөрөөрөө бахархаж, эр зоригийг жинхэнэ утгаар мэдэрсэн. Хурдан морины нуруун дээр салхи шуугин исгэрэхийг мэдэрч, морио ташуурдан гийнгоолж явах үнэхээр сайхан байсан” гэж дурссан нь бий. Гэхдээ багын л том биетэй хүүхэд байсан болохоор удалгүй л мориноос хасагдчихсан гэдэг.  Тэрээр айлын бага хүүхэд. Тиймдээ айлын эрх танхил нэгэн ч Монголын ард түмний хувьд бол итгэл хүлээлгэсэн агуу тамирчин. Энд сонирхуулахад нэгэн удаа Түвшинбаяр  аварга төрсөн нутагтаа очиж амарч гэнэ. Тэгсэн ээж нь ахдаа тусалж хадлангаа бэлд гэтэл  “аварга нь жоохон амраадахъя” гэжээ. Тэр үед ээж нь зад загнаад босгож байгааг харсан нутгийнхан манай аварга ч даруулгатай хүү дээ хэмээн жиг жуг хийлцээд авчээ.
П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна