Аймгийн Алдарт уяач Х.Түмэнбаяр улс төрд хүч үзнэ

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 29 -нд

Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын уугуул “Таван толгой” ХК-ийн захирал Хүүгийн Түмэнбаяр хурдан хүлгэдийн тоосонд хийморь лундаагаа даатгаж яваа  энэ цагийн хийморилог уяачдын нэгэн. Хүүхэд байхын л хурдан морины унаач явсан түүний бага нас Цогц-Цэцийн Бэлх бригадад өнгөрсөн гэдэг.  Ийнхүү багын адуунд хорхойтой явсан түүнд луу жилээ ээлээ хайрлаж, төрийнхөө наадамд соёолон түрүүлгэж хийморьтой нэгэн болохоо харуулаад авсан. Энэ тухайгаа Түмэнбаяр уяач  “Монголчууд бэлгээрээ улс. Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг дээ.  Соёолон түрүүлгэсэн болохоор ажил үйлс маань илүү өөдрөг байна” хэмээн наадмын дараа сэтгэл догдлон өгүүлж байсан юм. Тэгвэл энэ удаад Түмэнбаяр захирал  орон нутгийн сонгуульд өрсөлдөн аймгийнхаа ИТХ-ын даргын албанд томилогджээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Өмнөговь  аймгийн Уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж байхдаа хэн болохоо төвөггүй харуулаад амжсан түүнд ийнхүү нутгийн олон итгэл хүлээлгэсэн нь энэ байлаа. Ямартаа ч найз нөхөд нь соёолонгийн од хийморь  ч ивээж байна дээ хэмээн цаашлуулж байхав.
П.Ундраа 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна