Б.Навчаа тендэр зарладаг

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 03 -нд

Сүүлийн үеийн дэлгэцийн бүтээлд хүч түрэн орж ирж байгаа эмэгтэй жүжигчдийн нэг бол Б.Навчаа юм. “Ийм нэгэн дурлал”, “Помогите нам 1,2,3”,  “Рашаантын 18”, “Би эмэгтэй хүн”-ээрээ олны танил болж амжсан билээ. СУИС-ийн жүжигчний ангийг санамсаргүйгээр сонгосон тэрээр сургуулиа төгсөөд нэг хэсэг  жуулчны баазад туслах тогоочоор ажиллаж байв. Харин түүнд “ Ийм нэгэн дурлал” киноны багийнхан хамтран ажиллах санал тавьснаар тогоочийн ажлаа ардаа орхисон гэдэг.  Энэ киноны зураг авалтанд ээж, гурван сартай охин нь ч “оролцжээ”.  Бяцхан охин нь эмээгийнхээ хамтаар зураг авалтын ажил дуусахыг хүлээн суудаг байсан аж. Түүнээс хойш олон ч кино, рекламд хүч үзэх болсон жүжигчин бүсгүй энэ тоолондоо хүүхэд асрагчийн тендэрийг гэртээ зарладаг болсон байна. Тэр тусмаа сүүлийн хэдэн сар ажлын саналд дарагдаад байгаа болохоор хүүхэд асрагчтайгаа урт хугацааны гэрээ хийх болсон гэнэ.
П.Ундраа  

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна