Ц.Түвшинтөгс гавьяатыг хүлээсээр

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 04 -нд

 Хориодхон насандаа  гавьяатын тэмдгээр энгэрээ мялаасан азтай нэгэн бол дуучин Ц.Түвшинтөгс байлаа. Тухайн үедээ хэтэрхий эрт өглөө хэмээн шүүмжлэлд өртөж байснаас хойш хэдийнэ хорь шахам жил өнгөрсөн байх ажээ. Гавьяатын хувьд нийслэлийн “Улаанбаатар” чуулгын даргын албанд томилогдсноосоо  шинэ уран бүтээлийн эрэлд гарахаа байчихсан нь тоогүй . Харин өөрөө энэ тухайгаа “Миний хувьд хангалттай. ДБЭТ-т нов ногооноороо, нусаа гоожуулсан юм яаж ирлээ. Үүнээс хойш миний амьдрал ахуй, бүх зүйл яаж өөрчлөгдөв. Гавьяа шагналыг нь хүртлээ, алт, мөнгөн үеийнхэнтэй хамт ажиллалаа. Тэнд аархаж онгирч явсан үе бий, ад болж явсан үе ч бий. Ууж, идчихээд зэмлүүлж ч явлаа. Гэхдээ ид дуулж байхдаа сайн дуулж, сэтгэлд хоногшсон дүрээ арай доогуур төвшинд дуулчихвал бачимдаад байж сууж чадахгүй юм билээ. Сайн ч бай, муу ч бай болж байна гээд яваад байж би чадахгүй. Үзэгчдийг хуурахыг хүсэхгүй” байна хэмээсэн удаатай. Улаанбаатар чуулгын хувьд  энэ жилийн намар цагийн нээлтээ “Гоолингоо” дуулалт жүжгээр эхэлж, төдөлгүй “Миний сайхан эх орон”  тоглолтоо үзэгчдэдээ өргөн бариад байгаа юм.  Ийнхүү даргын албанд саатах болсон гавьяатын  "Орхон түшээ мөрөн", "Хайрхан уулын бараа", Шүүдэр цармын цэцэг", "Бурхан бумбын орон" зэрэг дуугаар нь андахгүй сонсогчид нь хүлээсээр л байна. 
П.Ундраа


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна