Амгаагийн бяцхан гүнж

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 05 -нд

Өнгөрсөн жил урлагийнхан “Монголын үрс маш олон болтугай”-д нэгдсэн жил байлаа гэж. Одноо гавьяат, камертоны Эба, дуучин Агиймаа, Анхмаа, Баясаа гавьяат, Нисванисын Амгаа гээд л нэлээн урт жагсаалт гарч мэдэх юм. Тэр тусмаа Нисванисаас хамтлагийн гишүүн Цацаа бас хүүтэй болсон билээ. Тиймдээ ч урт үс, уранхай жинстэй рокеруудад хаягласан баяр хүргэсэн sms хэсэгтээ үргэлжилсэн гэдэг. Гуч гарсан насандаа анхны үрийнхээ зулайг үнэрлэсэн Амгаа  аавын стил ч эрс өөрчлөгдсөн хэмээн нөхөд нь ярьдаг юм бидээ. Гитар балбаж, “нарны зам энэ тэр хайдаг” байсан дэггүй Амгаа  цагийн ихэнхийг гэртээ өнгөрөөдөг болсон гэх. “Бүүр болоогүй  охид үнэхээр хөөрхөн юмаа. Үр хүүхэдтэй болно гэдэг үнэхээр сайхан юм” хэмээн зарим нэг гоонь найз эрчүүддээ аминчлаад авдаг болсон ажээ. Рок аавын бяцхан гүнж сайхан нэг насны төрсөн өдрөө тэмдэглээд байгаа юм.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна