Дэлхийн рекорд урт дэлт – Линус

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 18 -нд

1800-аад оны сүүлээр АНУ-ын Орегон мужид зэрлэг морьдын гоо сайхан, дэл сүүлийг ихээр үнэлдэг байлаа. Үүний нэг нь Орегоны урт дэлт “гайхамшигт морь” гэх зэрлэг морины угсааг нэрлэсэн байна. Энэхүү морь нь элгэн хүрэн өнгөтэй, урт дэл, сүүлтэй. 1870 оны эхэн үед “Ореганы хөөрхөн” хочит анхны азаргыг барьж Клайдсдейлийн гүүтэй нийлүүлж анхны унагыг нь гаргаж авсан байна. Түүнийг “Ореганы хатан” гэж нэрлэх болсон бөгөөд ах дүү Резерфорд авч тэжээж байжээ. Энэ хоёр морь эзэндээ маш их мөнгө авчирсан байна. Ореганы урт үст зэрлэг морины удам Линус нь 1884 онд төрсөн байна. Ах дүү Рутерфорд азаргыг циркэд зарснаар сайхан үзэмж, урт дэл, сүүлийг нь шагшран магтах үзэгчид илүү олширсон гэж болно. Гэвч 1887 онд Линус золгүй тохиолдлоор аянганд цохиулж үхсэн ч түүний төл Линус II орыг нь залгах болсон юм. 1890 онд Линус II-ыг 30,000 ам.доллароор Эйтон худалдан авчээ.  Эйтон “ганган” Линус II-оор олон жил “гангарсан” бөгөөд 60000 ам.доллароор худалдан авах санал нэг бус удаа ирж байжээ. Гэвч Эйтон энэ саналыг хүлээн аваагүй бөгөөд 1894 он хүртэл өөрөө морио тэжээсэн байна. Ийнхүү 25 жилийн турш Резерфордын гэр бүл энэ угсааны зэрлэг морийг идээшлүүлж “Морины гайхамшиг” гэж нэрлэгдсэн удмыг гаргаж чаджээ. Гэвч энэ төрлийн анхны зэрлэг морины “домогт удам” байгальд устаж үгүй болсон нь харамсалтай. “Scientific American” сэтгүүлд Линусын талаар “Дөрвөн жилийн хугацаанд түүний дэл, сүүлний урт сард ойролцоогоор 3 дюймаар уртсаж, хамгийн оргилдоо хүрсэн байна. Түүний зүс алтлаг, гялалзсан элгэн хүрэн өнгөтэй. Арын хөл, хошуу нь цагаан, дэл, сүүл нь зөөлөн маалингын өнгөтэй. Түүний үс удаанаар үргэлжлэн ургаж байна. Линус өөрөөрөө бахархан өөрийн толгойг бардам гэгч өргөн үзэгчдийн бахархсан харцаас эрч хүчийг авдаг. Түүний дэлний урт 14 фут, харин сүүл нь 12 футын урттай байлаа” гэж тэмдэглэсэн байдаг. “Морины гайхамшиг” Орегана урт үс, дэл, сүүлээр ялгардаг бөгөөд түүнтэй дэлхийд дэл, сүүлний урт өтгөнөөр зэрэгцэх өөр төрлийн адуу байхгүй. Учир нь энэ төрлийн морины торгомсог үс үе дамжих бүр илүү урт сайхан болж ирсэн байна. Энэ гайхамшигтай угсааны бас нэг ялгарах онцлог бол түүний зүс юм. Маш төгс, өнгөлөг элгэн хүрэн зүс нь түүний угсаа гарлыг төвөггүй илтгэдэг байв. Ореганы “гайхамшигт морь”-ийг Мексикийн байлдан дагуулагч Кортес хамгийн анх Америкт авчирсан гэж үздэг байна.
У.Света

 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна