Уяачдын баяраар “морины дууны”-хан цуглав

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 18 -нд

Энэ сарын 16-нд болсон уяачдын шинэ жилийн  цэнгүүнд морины дуучид ая дуугаа өргөсөн нь хурсан олны цөсийг хөөргөөд авсан юм. Уяачдын hitone-доо эгшиглүүлэх дуртай  СТА  Б.Батболдын “Би Монгол эр хүн”:
...Би халхын сайхан бүсгүйн харааг булааж хайрыг татсан
Би сэтгэл сэргээх айзам урсгаж, уяран сагах Монгол эр хүн дээ... хэмээн “гайхуулна”.  Харин А. Мөнхбат хитүүдийнхээ нэг болох “Манай адуу”-гаараа ая дуугаа өргөсөн юм. Нэг л өдөр дуулах хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн спортоос урлагт урвачихсан тэрээр анхны морины дуугаараа нэрлэсэн “Манай адуу” цомогтой. Сүүлийн үед уран бүтээлээсээ гадна моринд эрчтэй орж байгаа залуу уяач ч гэж болно.
Монгол Улсын гавьяат жүжигчин морины  Ж.Нансалмаагийн отгон шавь дуучин Л.Нарантуяа энэ үдэш “Жонон хонгор”-ыг магтан дуулаад авна билээ. Завхан аймгийн Идэр сумын уугуул дуучин бүсгүй хүүхэд байхын л дуулахын их хүслээр жигүүрлэсэн нэгэн явсан гэдэг.
... Тэсийн голын унага нь хө,
     Тэнхээ чадлаар гайхуулна аа хө...”  хэмээн багадаа дуулдаг байсан нь хожмоо морины дуу дуулахын эхлэл байсан  хэмээн тэрээр ярьдаг юм. Тэрээр “Сүлдэнд мөнхөрсөн морьд” цомгоороо нэрлэсэн тоглолтоо өнгөрсөн намар үзэгч олондоо тавьж байлаа.
Сүүлийн үед хөгжмийн сувгийн  хитүүдэд дээгүүр жагсах болсон дуу бол Дундговь аймгийн уугуул, СТА , дуучин Э.Төрмандахын “Аархал” юм.
  ... Ембүү мөнгөн сарнаар нь
              Ажнайн салхинд исгэрээд
              Есөн булгийн усыг ээ
              Цалгиулж явсан хийморь байнаа...  Багадаа хурдан морины унаач явсан түүний урын санд “Адуугаараа алдартай дэлгэр хангай”, “Аархал” зэрэг морины дуунууд бий. Мэдээж самсаа  шархируулан, омогшил төрүүлэх морины дуунуудаас “Толин хул-“г орхиж боломгүй. Энэ үдэш  Харангын Лхагваа хүрэлцэн ирж, алдарт “Толин хул”-аараа ая дуугаа өргөсөн юм. Мөн ХХ зууны Манлай уяач, Д.Даваахүү Тод манлайд  онцлон хаягласан “Үлэмжийн чанар”-ыг Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ дуулж түрлэг нэмсэн билээ. 

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна