Шар айрганд нугасгүй Бэзил

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 18 -нд

Ийм зүйлийн тухай урьд өмнө сонсож байв уу. “Нэгэн адуу pub-д ороод, ганц гружка шар айраг өгчих...” гэсэн тухай сонсвол онигоо л гэж бодох бизээ. Тэгвэл Стаффордширын Бартон хотын Бэзил хочтой англи азарга үүний “гол дүр” гэж байгаа.
Бэзил ням гариг бүр «Мэйнелл Ингрем Армс» гэдэг pub-д саатан, хүйтэн шар айргийг олон үйлчлүүлэгчийн дунд орж байгаад хээвнэг хүртчихдэг гэх. Түүний сонголт нутгийн үйлдвэрийн амьд шар айраг. Ням гараг бүр тус pub-ийн бармен зөвхөн Бэзилийн кружканд нь шинэ бас хүйтэн шар айргийг хийж өгдөг байна. Өөрийн төрөлдөө цорын ганц, нутгийн бахархал Бэзил олон жилийн турш тус pub-аар үйлчлүүлж байгаа бөгөөд эндэхийн оршин суугчид ч хамт шар айраг уухдаа дуртай байдаг ажээ. “Түүнийг манай pub-д байх нь хэнийг ч гайхшруулдаггүй. Тэр манай байнгын үйлчлүүлэгч бөгөөд бусдын адил орж ирээд нэг кружка шар айргаа уугаад гардаг” гэж Гай Уоллис бармен ярьжээ.
Мэдээж энэ амаргүй. 9 настай азаргыг pub-ын байнгын үйлчлүүлэгч болгохын олон удаагийн хүсэлтийг тавьж байж эзэд нь зөвшөөрчээ. Энэ тухай тус  баарны эзэд: “Бэзил ирэх бүртээ туурайгаараа хаалгыг нүдэж орохыг оролддог. Бид сүүлдээ түүнд бууж өгөхөөс өөр аргагүй болсон доо. Сүүлийн хэдэн жил Бэзил долоо хоногтоо нэг удаа ирж шар айргаа ууна, бас аз таарвал амтат луувангаар дайлуулдаг” гэж сонирхуулсан.  Харин пивонд дуртай азарганы эзэн Харви Милнс  “Бид түүнд их уухыг зөвшөөрдөггүй. Алкоголь хэтрүүлэн хэрэглэх нь түүний эрүүл мэндэд муу” гэжээ.

У.Света


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна