Б.Амархүү найз бүсгүйдээ байр бэлэглэв

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 19 -нд

Их гүрэнд Монгол хүүгийн авьяас билгийг харуулж чадсан адтай нэгэн бол  дуучин, Буриадын гавьяат жүжигчин Б.Амархүү билээ. Өдгөө 25 настай дуучин залуугийн  уран бүтээл болоод хувийн амьдрал байнга л олны анхаарлыг татаж байдаг нь нууц биш. Тэр тусмаа  охид бүсгүйчүүдийн хувьд. Нэгэнтээ орос бүсгүйтэй нэр холбогдон  хоёр улсын дамнасан хурим хийх гэнэ хэмээн шуугиад авсан  удаатай. Тэр үед харь элгийн бүсгүйг ханиараа сонгох нь дээ хэмээх харамсах монгол фенүүдийн сэтгэлд  өнгөрсөн 11 сард болсон тоглолт  сюрприз барьсан хэрэг болсон юм. Тус тоглолтоороо хайртай бүсгүйгээ танилцуулсан Амархүү шинэ оны солигдох торгон мөчид Казахстаны Астанад болох баярын концертын үеэр найз бүсгүй загвар өмсөгч О.Ариунзулд гэрлэх санал тавихаар болсон тухайгаа өөрөө мэдэгдсэн.  Ямагт л  гэнэтийн бэлгэг барьж байдаг Ариунзулын “цагаан морьтой ханхүү” саяхан түүнд шинэ хоёр өрөө байраар бас нэгэн бэлэг барьсан дуулдана лээ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна