Бондгор зайтай эр

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 20 -нд

Өдгөө гурав дахь удаагаа явагдаж байгаа “Ододтой бүжиглэе” шоуны овсгоотой оролцогчоор эх үрсийн элч дуу¬чин ноён Бондгор тодрох нь бололтой. Ур чадвар шаардсан бүжгийн хөдөлгөөн хийхгүй атлаа өөрийн дүр төрхөндөө тааруулан хувирч чаддаг нь шүүгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ авдаг. Программист мэргэжилтэй  тэрээр мэргэжлээ солиод багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд түүнийг дууг нас насныхан сонсдог юм билээ.  Тэрээр багачуудын дунд орвол “Дээвэр дээр суудар Карлсон болчихно”. Үдэш хэрд “Тавтай нойрсоорой”-гоор “давсанд явуулчихна”. За тэгээд залуусын дунд ороод ирвэл “Хундагаа өргөе хоёулаа, Хамтдаа сурсан дуугаа аялъя”, “Хайрын солонго” гээд үргэлжлүүлнэ гэж байгаа. Эх үрсийн элч  болсон Бондгор ноёнтон жил бүрийн гуравдугаар  сарын 8, зур¬гаан сарын 1, есдүгээр сарын 1-ний өдрүүдэд хамгийн их эрэлттэй нэгэн болж таардаг гэнэ.  Энэ удаад ч шинэ жилийн урилганд дарагдаад байгаа гэх бөгөөд  дуулна, бас бүжиглэнэ чиг хэмээн өөрийгөө рекламдаад байна.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна