Йогийн дасгал хийдэг адуу

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 25 -нд

Канадын иргэн 35 настай Линде Гуанти цэвэр агаарт Энэтхэгийн йогоор хичээллэх дуртай нэгэн. Эзнийхээ йогийн дасгал хийж байгааг харсаар дасал болсон 17 настай араб угсааны Льиюс нь ч хичээллэх болоод багагүй хугацаа өнгөрч байгаа аж. Тэрбээр өөрийн эзний хийсэн үйлдлийг дагаж хийдэг гэж Daily Mail-д сонирхуулжээ. Линда 14 настайдаа мориноос унаж нуруугаа гэмтээсэн нь хожмоо йогоор хичээллэхэд хүргэжээ.  Тэрээр 2007 оноос хойш йогоор хичээллэж эхэлсэн бөгөөд тэр бүрт морь нь хамт байдаг байсан байв. Яваандаа Льиюс адуу ч өөрийн биеийн онцлогтоо тааруулан  йогийн дасгалыг хийх болжээ. Эзний нь хэлж буйгаар Льюис нь ихэнх морьдын хийж чадахааргүй аюултай дасгалыг ч түүртэлгүй хийчихдэг гэнэ. Жишээ нь: урд хоёр хөлөө нугалж сөхрөөд, хойд хоёр хөл нь тэгшхэн чигээрээ зогсон, толгойгоо газарт хүргэх гээд л.  Ийнхүү йогоор хичээллэх болсон нь Линдед сайнаар нөлөөлөөд зогсохгүй Льюисийн булчин, үе мөч маш уян налархай болж идэвхтэй, эрүүл чийрэг болж байгаа нь өдрөөс өдөрт анзаарагдах болжээ.
Линда анх адуугаа  өөрийг нь дуурайн дасгал хийж байгааг хараад үнэхээр их гайхжээ. Дуртай нь аргагүй, чамбай хийж байгааг харсан эзэн нь илүү их урам зориг орсон аж.  Ийнхүү тэд ихэнх цагийг хамтдаа өнгөрөөх болжээ. Гуанти бүсгүй ч йогийн хичээлийн  шинэ шинэ хөтөлбөр боловсруулдаг болсон байна. Хамгийн сонирхолтой нь тэднийг зорин ирж хамтдаа дасгал хийх хүмүүс нохой, морьтойгоо ирж болох гэнэ.

У.Света

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна