Аваргыг уулга алдуулсан Монгол гутал

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 13 -нд

Уламжлалт баяраараа монголчууд үндэснийхээ дээл хувцсаар гоёдог болоод багагүй хугацаа өнгөрч байна. Үүнийг дагаад үндэсний дээл хувцас ч орчин цагийн өнгө аясыг тусган хэлбэр хийц нь жил ирэх тусам сайжирч байгаа билээ.  Сүүлийн жилүүдэд хүннү дээл  моданд ороод байгаа бол сүүлийн үед хүннү бүс ч орчин цагийн хүрээ гангачуулын анхаарлыг татах болсон гэнэ. Хүннү бүс нь  мөнгөн аралтай өргөн бүсийн хажууд нарийнхан байх агаад, илүү цэвэрхэн атлаа чамин хийцтэй байх ажээ.  Түүнчлэн малгай, гутал гээд л бүгд цаг үеэ даган өөрчлөгдөж байна. Тэр тусмаа гарын нарийн ур хийц орсон малгай, монгол гуталын үнэ ханш ч  тун өндөр болоод байгаа юм. Үүний нэг нь аваргыг уулга алдуулсан энэ монгол гутал. Гоёмсог энэ гутлыг найман саяар Асашёорюү аварга авч, сар шинээр ээжийнхээ урласан дээлэн дээр өмсөж гангарсан гэнэ.
Д.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна