Т.Галбадрахын аминчхан үгс

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 07 -нд

“Дүнжингарав 2013”-аар одтой наадагсдын нэг нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Т.Галбадрах байлаа. 2007 оноос эхлэн хурдан морь уяж, уралдуулах болсон тэрээр АХ-ын 88 жилийн ойгоор  ногоон соёолонгоо дөрөвлүүлж, Завхан аймагт болсон “Очирвааний хурд-2009 ” баруун бүсийн уралдаанд аман хүзүүдүүлж байлаа. Мөн хүрэн халзан үрээгээ АХ-ын 87 жилийн ойгоор гуравт, 88 жилийн ойгоор дөрөвлүүлсэн нь томоохон наадмын өм нээгдсэн жилүүд байлаа. Тэгвэл түүний сартай зээрд азарга могой жилийн өнгө тольдох Дүнжингаравт айрагдаж, уясан эзэн, хурсан олныг баярлуулсан. Ямартаа айрагдаад ирсэн морио харахдаа баярын нулимсаа барьж дийлээгүй  Галбадрах “ олон жилийн дараа дахин айраг амсаж байгаа болохоор нулимс өөрийн эрхгүй унадаг юм байна” хэмээн галынхандаа аминчлаад авчээ. Ямартаа ч могой жилийн өнгийг айргаар мялаасан тэрээр энэ жилд одтой наадах нь хэмээн ихэд бэлгэшээж байгаа аж.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна