Дээгийгийн соёмбот малгай

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 25 -нд

Монгол цэргийн баяраар “Мөнх хөх тэнгэр мину”  цомгийнхоо “Андгай” нэртэй тоглолтыг цомхон хүрээнд товхийтэл хийгээд авсан. Улаанбаатар ресторанд болсон ах дүү гурвын тоглолтонд урлаг соёлын хүндтэй эрхмүүд цуглаж, нэгэн үдшийг хайртай дуучдынхаа хамтаар үдсэн юм. Нэгэн үзүүрт сэтгэлээр холбогдсон ах дүү гурвын бага нь болох Дээгийгийн стил имиж сүүлийн үед огцом өөрчлөгдөөд байгаа. “Номин талст” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж, тарлаа гэх сенсаци гарах үест “нэг бадаг дуу дуулсаар” залхлаа хэмээн хээвнэг  өгүүлж байсан удаатай. Нэг хэсэг нийтийн дуунд урвахаа шахсан тэрээр ах нартайгаа хамтран уран бүтээл хийх болсон нь онгод нэмсэн гэдэг. Хэзээний эх оронч сэтгэлтэй нэгэн болохоо толгой дээрээ соёмбо шивүүлж харуулаад авсан нь бий. Тэгвэл саяхан хийлгэсэн  малгай бүсэн гоёлдоо ч соёмбыг онцолсон гэнэ. Өөрөө загварыг нь гаргасан тус малгайны орой нь цул мөнгөөр урласан соёмбо бөгөөд бас хүрдтэй. Малгай нь өөрөө гэрийн тооно гэнэ. Энэ санаагаа уран бүтээлч Батбилэгт хэлснээр Монголдоо ганц малгайтай болоод байгаа юм. Энэ гоёл нь түүнд ихэд таалагдаж байгаа болохоор татгалзаж чадахгүй, ямартаа  л европ, монголыг хослуулан тайзнаа гарч, зрителийг нь жинхэнэ утгаар нь алмайруулаад авчээ.


П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна