Баатар эр Асасэкирюү

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 25 -нд

Асасэкирюү Б.Дашням мэргэжлийн сумод барилдсан монгол сумочдын дөрөв дэх нь. Такасага дэвжээнд зодоглодог Д.Дагвадорж, Б.Дашням хоёрыг хувь заяа нэгтэй хэмээн ярьдаг нь зүгээр ч нэг санамсаргүй хэрэг биш юм. Улсын заан, харцага хоёрын гэр бүлээс төрж, зэргэлдээ хашаанд амьдардаг тэд багаасаа үерхэж нөхөрлөн, ноцолдож өссөн бөгөөд 1997 онд сумоч болохоор арлын Японыг зорьсон нь хоёр найзын цаашдын хувь заяаг улам нэгтгэж өгсөн гэхэд болно. Хамтдаа Японы дунд сургуульд сурахын зэрэгцээ тэр үеийн Вакамацу одоогийн Такасага дэвжээнд элсэн орсон тэдний дэвжээний нэр нь хүртэл ойролцоо. Эзэн нь тэдэнд Асашёорюү буюу Өглөөний хөх луу, Асасэкирюү буюу Өглөөний улаан луу нэрийг өгсөн байлаа. Тэртээ 2002 оны 7-р сард Дашням жүрё зиндаанд, Дагвадорж дээд зиндаанд түрүүлсэн өвөрмөц рекорд байсан юм. Асашёорюү их аварга болоход Асасэкирюү түүнийг “сэлэмтэн ” буюу дайснаас хамгаалах баатар эр болж байсан гэлцдэг юм билээ.

 А.Мөнх

 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна