Уралддаг жүчээ банхар

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 28 -нд

Өмнөговь аймгийн Цогтцэцийд жүчээ банхар нэртэй  сонин нохой  бий. Тэрээр тус аймагт ямар нэгэн уралдаан болоход хэзээний л ирээд суучихсан тухалж байдаг гэнэ. Бүүр болоогүй наадамлаж буусан  айлуудын аль нэгээр үе үехэн зочилж сюрприз барина гээч. Учир нь жүчээ банхар очсон л бол ёс юм шиг тэр айлаас айраг түрүү хүртдэг ажээ. Үүнийг эртнээс анзаарсан наадамчин олон түүний  хараанд өртчихсөн хэмээн хичээдэг ч сонголтыг тэр л хийдэг гэж байгаа. Нэг үгээр бол банхар түрүүлж, айрагдах  морин дээр л очдог ажээ.  Бас нэг сонин нь зургаан насны морьд гараанаас гарахад жүчээ банхар дагаад  л уралдах бөгөөд ажралгүй барианд ороод ирдэг гэнэ. Үүнийг харсан  наадамчин олон өрөвдөж хайрлахын сацуу урьд насандаа уралдааны морь байсан болов уу хэмээн  өөр хоорондоо ярьдаг юм билээ.

П.Ундраа

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна