Олимпийн аваргын содон тамга

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 05 -нд

Олимпийн аварга Түвшинбаярын аав Т.Найдан удам дагасан малчин хүн. 2008 онд улсын Сайн малчин болж байсан  Найдангийн хоёр том хүү нь ч бас  малчин улс. Том хүү Н.Батаа нь 2012 оны аймгийн аварга малчин гэж байгаа. Эднийхэн эцэг өвгөдөөсөө өвлөн ирсэн дөрвөлжин хээтэй тамгаараа гоёж ирсэн бол түрүү жилээс дахин нэг тамгатай болжээ. Дэлхийд  эх орныхоо нэрийг тамгалсан аваргад найз нь зориулан олимпийн таван цагирагийн дүрс бүхий тамгыг урлаж өгсөн аж. Одоо Түвшинбаяр аварга өөрийнхөө адууг, өөрт нь зориулсан тамгаар тамгалж байгаа гэнээ.

А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна