М.Энхболдын шийдвэрийг салбар холбоодод илгээлээ

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 09 -нд

Монголын Морин спорт уяачдын холбооноос хурдан морины уралдаан зохион байгуулахыг гуравдугаар сарын 26-ны өдрөөс 6-р сарын 1-ны өдөр хүртэл хориглох шийдвэр гаргасан билээ. Уг шийдвэр нь хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, зөвшөөрөлгүй хууль бус уралдааныг зогсоох зорилготой юм. Хэрвээ тус холбооноос гаргасан шийдвэрийг байгууллага, аж ахуй нэгж, хувь хүн зөрчиж хурдан морины уралдаан зохион байгуулсан тохиолдолд уяачдад хатуу хариуцлага хүлээлгэхээ ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд мэдэгдээд салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга нар хаяглан хүргүүлээд байгаа билээ. Харамсалтай нь  шийдвэр гарсаар атал Багануур, Төв аймгийн Баянжаргаланд уралдаан зохион байгуулсан тохиолдол гарсан юм. Унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хурцаар яригдаж байгаа энэ үед  ММСУХ-ныхоо шийдвэрт хүндэтгэлтэй хандаж ажиллахыг  сануулжээ. Үүнд: хэрэв энэ хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулж, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал ноцтой зөрчигдсөн тохиолдолд үүнээс үүдэн гарах хариуцлагыг тухайн уралдааныг зохион байгуулагчид, уралдаанд оролцсон уяачид хариуцах болно гэдгийг хатуу анхааруулж байна  гэжээ. 

А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна