Харүмафүжи: 29 нас гэдэг тамирчин хүний хувьд ахимагт орж байна гэсэн үг

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 18 -нд

Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи энэ сарын 15-нд 29 нас хүрч, төрсөн өдрөө тэмдэглэлээ. Өнгөрсөн жилийн есдүгээр сард аварга цол хүртсэнээсээ хойш 9-6, 15-0, 9-6 гэсэн тогтворгүй амжилт үзүүлээд байгаа Харүмафүжи сэтгүүлчдээс бэлэглэсэн бялууг аваад “Их баярлалаа. 29 нас гэдэг ч тамирчин хүний хувьд ахимагт орж байна гэсэн үг. Гэхдээ эргээд залуужихгүй хойно, өдөр бүрийг бэлтгэл хийн, үр дүнтэй өнгөрөөж, энэ жилийг гайхалтай сайхан амжилтаар үдмээр байна. Юуны өмнө тогтвортой амжилттай ёкозүна болох зорилттой” гэж ярьжээ. Хэдийгээр хөлний бэртэл нь эдгээгүй байгаа ч тавдугаар сарын тэмцээнд амжилттай барилдах болно гэж андгайлсан аж.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна