Дэлхийн зулай дээр төрсөн өдрөө тэмдэглэсэн

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 03 -нд

Монгол хүний мөр хүрээгүй, дэлхийн бөмбөрцгийн зулай, хойд туйлын 90 градуст хүрч, төрийн далбаагаа мандуулсан Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр ийнхүү дахин нэгэн амжилтын эзэн болсон билээ.  Америк, Австрали, Англи, Португал, Монголын уулчдын багийнхан манай гавьяатын төрсөн өдрийг бөмбөрцөгийн зулай дээр тэмдэглэсэн нь түүнд барьсан гэнэтийн бэлэг байлаа. Харин Өсөхбаярын хувьд монгол хүний мөрийг хойд туйлд гаргаж ээждээ бэлэг барьсан нь энэ байсан  гэнэ.  Дэлхийн долоон тивийн оргилд гарах мөрөөдлөөр жигүүрлэсэн тэрээр энэ тоолондоо эх орныхоо  хийморийг сэргээж яваадаа баярладаг. Энэ тухайгаа “Монголчууд бид шинийн нэгний өглөө хийморийн дарцагаа мандуулдаг. Тэгвэл би Монгол улсынхаа төрийн далбааг хийморийн дарцаг гэж боддог юм. Тиймдээ ч тив тивийн оргил дээр эх орныхоо төрийн далбааг мандуулж, Монголынхоо хийморийг сэргээхийг хүсдэг” хэмээн ярьж байна.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна