Морины цол дуудаж уралджээ

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 12 -нд

Ж.Нансалмаа гавьяатын дуулж олны хүртээл болгосон “Жонон хонгор”, “Зандан шоо”, “Шигширгийн ай”, “Хангал зээрд”, “Магнай цагаан хээр”, “Уяач Бурхад”, “Сайхан Монгол морьд”, “Сайхан Монгол”, “Vрээ хээр”-ээс эхлээд Г.Батбаяр гавьяатын “Хардэл бэйсийн унага”, “Адуучин миний жаргал” гээд морьтон монголчуудын аялах дуртай дуунууд нэгэн өдөр эгшиглэлээ. Хөвсгөл аймгийн МСУХ-ны тэргүүн асан, Манлай хүлэгч Ш.Пүрэвхүү санаа нийлсэн нөхдийнхөө хамтаар  “Морины дууг хэн сайн дуулах вэ”, “Морины цолыг хэн сайн дуудах вэ” уралдааныг зохион байгуулдаг юм. Тэртээ 1996 оноос хойш жил бүр уламжлал болон зохиогдож буй  энэхүү уралдаанд оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг нь уралдааны үеэр төвөггүй харж болно.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна