Тод манлайнууд ижил сонголттой

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 13 -нд

Монгол улсын Тод манлай уяач Ц.Хэнмэдэх өөрт нь зориулсан алтан нуухтай, цагаан шүрэн хөөргөөр гангардаг. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Эрдэнэ-Энх Тод манлайд энэхүү цагаан шүрэн хөөргийг зориулан хийж, сар шинээр бэлэг барьсан гэдэг юм билээ. Толгойдоо хийморийн морьтой, хоёр хажуу нь Монгол улсын сайн малчин, Монгол улсын Тод манлай уяач хэмээн монгол бичгээр товойлгон бичсэн  байх бол нүүрэн талд нь Тод манлайн алдарт хурдан хүлгэд болох халзан азарга, хар морийг  товойлгон урласан нь өөрийн эрхгүй олныг дуу алдахад хүргэдэг ажээ. Тэгвэл Тод манлай уяач, Монгол улсын гавьяат малчин Д.Онон ч бас алтан нуухтай, толгойдоо хийморийн морьтой, цагаан шүрэн хөөргөөр гоёдог юм. Шүрийг зөнч мэргэдийн сахиусан чулуу гэлцдэг. Шүр нь атаа жөтөө, хар хорын сэтгэлийг зайлуулж, муу бүхнээс хамгаалж, аянга цахилгааныг зайлуулдаг. Мөн ой тогтоолтыг сайжруулж, аливаа өвчнийг анагаах увидастай учраас монголчууд эрт дээр үеэс хэрэглэж ирсэн билээ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна