Манлайгуудын учирлал

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 13 -нд

Монголчууд бид  ахас ихэсээ хүндэтгэх талаар эртний уламжлалтай улс. Хэдийгээр дэлхий ертөнц даяаршиж байгаа ч монгол үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, хойч үед түүчээлэн хүргэх их үйлийг хийж яваа   хүмүүс бол  бөхчүүд, уяачид, сурчид байдаг билээ. Төрийн торгон сүрэгт Монгол улсын Тод манлай уяач Д.Даваахүү тэргүүтэй уяачид өөрийн хурдан удмын адуунаас бэлэглэхээр болсон билээ. Энэ үеэр морины томчууд 9 шаргын тухай өөрсдийн бодлоо хуваалцсан ч Монгол улсын Манлай уяач Д.Одгэрэл, Б.Мөнхтөр нар чимээгүй үлдчих нь тэр. Бүүр болоогүй сэтгэгдлийг нь сонсох гэсэн сэтгүүлчдийн урилгаас эелдэгхэн нь аргагүй татгалзсан гээч. Тэд “та нар хар л даа. Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүү, Д.Онон, Монголын хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг сүүлийн 20-оод жил тодорхойлж байгаа цөөхөн эрдэмтний нэг, адуу судлаач, доктор, ММСУХ-ны зөвлөх А.Баярмагнай гээд томчууд ирсэн байгааг. Хайрлаж хүндэтгэж явдаг энэ томчуудын дэргэд ярина гэдэг амаргүй шүү дээ” хэмээн учирлана лээ.
 
П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна