Сайн фермер гэж нөхөд нь үнэлдэг

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 17 -нд

Хурдан морь, түүгээр дамжсан өв соёл дэлгэрч байгаа энэ үед хурдан моринд хорхойсох олны тоо нэмэгдсээр л байгаа. Үүний нэг нь Ариунаа гавьяатын нөхөр Г.Буяндорж юм.  Монгол бөхийн дэвжээнээ “Ноёд”-ынхоо бөхөөр гангардаг тэрээр хурдан морины уяа сойлго тааруулаад багагүй хугацаа өнгөрч байна. Г.Буяндоржийн морьдыг хамаатных нь залуу хариуцан малладаг бөгөөд уяа сойлгыг нь ч тааруулдаг гэнэ лээ. Нэр алдартай хүмүүсийг "Сайн морийг мөнгөөр зодож аваад, сайн уяачийн хүчээр дав¬хиул¬даг" гэсэн ойлголт бий. Тэгвэл Буяндоржийг  “уяаны ажилд цаг зав гарган оролцдог бөгөөд морь уях амаргүй ажил болохыг биеэрээ мэдэрч яваа хүн. Мал мэддэг улс бол ямаршуухан их ажил төрөлтэйг нь мэдэх бизээ. Энэ уяачдын бүтэн жилийн цалин хөлс, малын өвс тэжээл, хурдан морь унаач хүүхдүүдийн хөлс гээд олон хүний аж төрлийг давхар хариуцаж бай¬даг. Нэг ёсондоо сайн фермер” хэмээн  хэмээн галын нөхөд нь дүгнэдэг юм билээ.

А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна