Манлайн үнэтэй дээл

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 24 -нд

Төрлийнх нь хүн сүргээсээ хурдан удмын морь бэлэглэснээр хурд ирлэх болсон төрийн түшээдийн нэг нь Ч.Улаан юм. Түүний уяа эвлүүлсэн энэ он жилүүдээс 2004 он хамгийн одтой наадсан жил гэдэг. Алдарт Аварга зээрд нь улс, бүсийн наадмын түрүү, аман хүзүү гурав, Их хурд наадмаас айраг авсан. Мөн Алтан-Овооны тахилгын наадамд түрүүлж бэдэрт хул, бүжин хонгор  хоёр хязаалан нь Алтан-Овооны наадамд хоёр, гурваар давхисан гээд уяач хүний баяр бахдалыг мэдрүүлсэн мөч байсан тухай Манлай ярих дуртай. Монголчууд бид амны билгээс ашдын билэг хэмээн сүсэглэдэг улс. Тэр жишгээр Манлай ч аливаад сүсэгтэй нэгэн. Тиймдээ ч дээлний өнгөндөө хүртэл ихэд анхаардаг гэнэ. Түүний гоёлыг Драмын театрт оёдолчин байсан гэдгээр нь олон андахгүй Лхагваа оёдог ажээ. Аварга зээрдийгээ анх удаа улсад түрүүлээд цоллуулахад нь шаргал өнгийн дээл хийлгэж өмсөж байсан  нь одоо ч "мода"-наас гараагүй үнэтэй дээл гэнэ лээ. Бас зээрд морины уяачдын наадмын байнд ирсэн улаан хүрэн торгоор бэлгэшээн хийлгэсэн дээл нь Манлай нандин гоёлын тоонд ордог аж.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна