Унаач хүүхдийн ослын даатгалын асуудлаар зөвлөлджээ

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 27 -нд

Хурдан хүлгэдийн тоос тэнгэрт тултал эрчилж
Хүүхдийн цовоо гийнгоо хөндий талыг хөглөдөг
Нараа аргамжиж, хураа аргадан баясдаг
Нартад ганцхан монгол наадам асуй...
Үндэсний их баяр наадам ойртож буйтай холбогдуулан хүүхдийн төлөө үндэсний газар хурдан морь унаач хүүхдийн ослын даатгалтай холбоотой асуудлаар уулзалт зохион байгуулсан байна. Уг уулзалтанд хүүхдийн төлөө үндэсний газрын ажилтнууд болон даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг арав гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцжээ. Уулзалт зөвлөгөөнөөр ослын даатгалын хэлбэрийг өргөжүүлэн сайжруулах, шимтгэл хураамж, нөхөн олговрын хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар талууд өөр өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Хурдан морь унаач хүүхдээ ослын даатгалд хамруулдаг ч нөхөн төлбөр авах асуудал хүндрэлтэй байдаг хэмээн уяачид ярьдаг. Хүүхдийн төлөө үндэсний газар энэ байдал дээр хяналт тавин даатгалын компаниудад бүртгэлээс эхлээд дуустал нь хамт байх шаардлага тавьж байгаа аж. Мөн энэ жилээс унаач хүүхдийг бүртгэх программыг шинээр бий болгож даатгалын компаниуд хэдэн төгрөгийн нөхөн олговор олгосон зэргийг хянах боломжтой болох гэнэ.
А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна