Төрийн цолтой хүлгийн тоо нэгээр нэмэгдэнэ

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 01 -нд

Монголд адууны яам үүсч байгуулагдсаны 750 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр төрийн цолтой хүлгийн тоо нэгээр нэмэгдэхээр боллоо. ММСУХ-ны хурдан моринд цол олгох журмын дагуу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат, аймгийн Алдарт уяач Дармаагийн Болдбаатарын бага дөрвөн насандаа төрийнхөө  их баяр наадамд завсаргүй түрүүлж айрагдсан халтар үрээнд монгол төрийн үүрд амгалан оршихын бэлгэдэл болж буй тул Эрхэм төрийн идэр түмний эх цол олгож шар торгон жолоо, алтан гэрэгэг үүрд хадгалуулахаар шийдвэрлэсэн байна. Дээрх цол хэргэмийг 8-р сарын 9, 10-нд болох дэлхийн адууны баярын үеэр гардуулах аж. Ингээд Эрхэм төрийн идэр түмний эх цол хүртэж буй Д.Болдбаатарын халтар үрээний амжилтыг танилцуулъя.
1989 онд АХ-ын 68 жилийн ойгоор даагандаа-айргийн  гурав
1990 онд АХ-ын 69 жилийн ойгоор шүдлэндээ-айргийн гурав
1991 онд АХ-ын 70 жилийн ойгоор хязааландаа-түрүү
1992 онд АХ-ын 71 жилийн ойгоор соёолондоо-айргийн гуравт тус тус  хурдалж, монгол түмнээ цэнгүүлж байжээ. Дашрамд сонирхуулахад сар шинийн өмнөхөн ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр  Д.Түвдэн Манлайн хилэн хар азарганд  Эрхэм төрийн идэр түмний эх, Г.Тэмүүлэнгийн Дөлгөөн хар азарганд  Эрхэт төрийн идэр түмний эх цолыг тус тус  олгосон билээ.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна