Ханиадтай морьдыг уралдуулахгүй

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 08 -нд

Хурдан морины комиссоос адууны томуу өвчин гарч байгааг уяачдад анхааруулж байна.Энэ жилийн баяр наадмын хурдан морины уралдаан бүрийн өмнө уралдах хурдан хүлгүүдэд мал эмнэлэгийн үзлэг хийж байж уралдах морьдыг гаргах юм байна.Хэрвээ ямар нэгэн байдлаар өвчтэй байвал аль болох уралдахгүй хэмээн хурдан морины улсын шүүгч Д.Самданжамц санууллаа.Тэрээр “Өмнөх жилүүдэд хурдан морь нь ямар нэгэн байдлаар өвчтэй байхад уяачид хаа холоос авчирсан юм чинь заавал уралдуулна гээд байдаг. Харин энэ жилээс эхлэн мал эмнэлэгийн үзлэгээр үзээд уралдах боломжгүй байвал морьдыг уралдааны замд гаргахгүй. Өвчтэй морь эрүүл морьтой уралдаад яагаад ч айрагдахгүй учраас уяачид өөрсдөө ухамсартай хандах хэрэгтэй” гэв. 

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна