Ч.Ганзориг “Их хурд 6"-г гэр бүлийнхээ хамтаар үзлээ

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 24 -нд

Улсынхаа их баяр наадмаар зээрд азаргаа айргийн дөрвөөр хурдлуулан одтой наадсан нэгэн бол ГОК-ийн захирал асан Ч.Ганзориг түүний Г.Тэмүүлэн байлаа. Гэвч наадмын дараахан Ч.Ганзоригийг “Эрдэнэт” үйлдвэрээс батлан даалт гаргаж, хувийн компанид зээл олгуулсан хэрэгтэй холбоотойгоор саатуулагдсан гэх мэдээлэл газар аваад байсан юм. Харин энэ мэдээлэл ташаа байсан ажээ. Хэзээний моринд дуртай тэрээр Өвөрхангай аймгийн Хархоринд болсон “Их хурд 6”-гаар наадамлан явааг нь харсан хэрэгт дуртай нөхдүүд “сайхан залж дээ” хэмээн өөр хоорондоо шивэр авир хийлцсэн гэнэ.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна