Гадныхны нүд унагасан хөөрөг

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 25 -нд

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач “Мандал Алтай” группийн Ерөнхийлөгч С.Балдандоржийн нүнжиг илтгэсэн нандин хөөрөгийг үнэ хаяж авах хүсэлтэй хүмүүс олон байдаг гэнэ. Тэр байтугай хилийн чанадаас хүртэл утас цохьж, алтан нуухтай, шүрэн толгойтой сайн сайхны бэлгэдэлт дүрс бүхий энэхүү хөөргийг авах хүсэлтээ илгээдэг ажээ. Ер нь Балдандорж эрхэм сайхан хөөрөг, хурдан моринд нүдтэй нэгэн. Тэрээр хурдан морины уяа сойлго тааруулаад багагүй хугацааг үдэж буй Алдарт анх 2003 онд их уяач Галын нэрэмжит Боржигон 2003 уралдаанд ухаа даагаа айргийн гурваар хурдлуулан, тэр жилээ Ардын хувьсгалын 82 жилийн ойн баяр наадамд дахин айрагдуулж томоохон наадмын өм нээгдэж байлаа. Түүнийг морины хорхойтнууд төрийн наадмын түрүү хонгор болон Алтан үст ухаагаар нь анддаггүй юм.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна