Барьж дийлээгүй баярын нулимс

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 25 -нд

Монгол төрийн зарлигтай наадмаас есөн түрүү, 19 айраг хүртсэн амжилтаараа Тод манлай уяачийн нэг болсон Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Алтай констракшн” ХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ хамгийн богино хугацаанд амжилтаа ахиулсан рекордын эзэн болоод байгаа билээ. Шинэхэн цолоо энэ өвөл бүсийн наадмын хоёр түрүү, хоёр айргийн амжилтаар мялаагаад байсан бол АХ-ын 92 жилийн ойн баяр наадмаас нэг түрүү, таван айраг хүртэж тун ч одтой наадсан юм. Үүнээс хэд хоногийн дараа болсон “Их хурд 6”  уралдаанд хүрэн морио түрүүлгэн уяач хүний баяр бахдлыг жинхэнэ утгаар нь мэдэрсэн гэх. Эр хүний нулимс дотогшоо гэж манайхан ярьдаг бөгөөд цөөхөн тохиолдолд нулимс унагах нь бий. Хэдийгээр айраг түрүүний амтыг мэдрээд үзчихсэн ч гэлээ хурдан морины олимпод хүрэн морио түрүүлээд ирэхэд баярын нулимсаа барьж дийлээгүй юм, Тод манлай.

А.Дөл  

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна