Пусаны наадамд Монголоос 20 харваач оролцоно

А.Тэлмэн
2013 оны 8-р сарын 07 -нд

Монголын Уламжлалт сурын холбоо 2009 онд байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд олон бахдам амжилтыг гаргаад байгаа юм. Жил бүр Солонгос улсын Засгийн газраас зохион явуулдаг уламжлалт харвааны наадамд анх 2008 онд Уламжлалт харвааны холбооны дэд ерөнхийлөгч, спортын мастер, М.Зоригт мөнгө, Монгол улсын мэргэн Ш.Даваахүү, П.Гарамдорж  нар хүрэл  медаль хүртэж байлаа. Тухайн үед 22 орны тамирчид цэц мэргээ сорьсон юм. Ийнхүү тэдний гаргасан жим булган сүүлтэй байж  2009 онд мөн Солонгос улсад болсон олон улсын тэмцээнээс Монгол улсын мэргэн Даваахүү, Норжмаа нар тус тус мөнгөн медаль хүртсэн юм. Үүнээс жилийн дараа Энхтунгалаг мэргэн медалийн буухиаг үргэлжлүүлэн алтаар гоёсон бол 2011 онд Пусанд болсон 32 орны, 300 гаруй төлөөлөгчид оролцсон наадмаас Монгол улсын нар  алт, мөнгө, хүрэл медалийг, эрэгтэйчүүдээс спортын мастер А.Александр алтан медаль хүртсэн байна. Харин өнгөрсөн онд эрэгтэйчүүдээс спортын мастер Батхуяг, эмэгтэйчүүдээс Монгол улсын мэргэн Оюунчимэг нар тус тус алт, багаараа хүрэл медалийн эзэд болж байжээ. Өөрөөр хэлбэл Пусаны наадмаас 5 алт, 4 мөнгө, 3 хүрэл медалийг хүртээд байгаа билээ. Харин энэ жил Солонгос улсад болох дэлхийн уламжлалт харвааны тэмцээнд одоогийн байдлаар 48 орны 450 гаруй харваачид оролцох мэдүүлгээ өгөөд байгаагаас манай улсаас 20 тамирчин оролцохоор болжээ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна