Ерөнхийлөгчид түмэн морьтны жагсаалын үеэр

А.Тэлмэн
2013 оны 8-р сарын 30 -нд

Түмэн морьтны  жагсаалд улс төр, урлаг соёлын зүтгэлтнүүд олноор оролцсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ байлаа. Газар шорооны төлөө тэмцэгч энэ эрхэм саарал ордон доторх цөөн үндэсний үзэлтнүүдийн нэг. Чухам тиймээс ч түүнд намын нөхөд нь итгэл хүлээлгэж, Монгол улсын төрийн тэргүүнд хүртэл өрсөлдүүлж байхав. Цагтаа монгол бөхийн торгон ногоон дэвжээг өөрийн эр бяр, уран мэхээр эзэгнэж явсан Дархан аварга, жудо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсныг уншигчид санаж буй бизээ.
Түмэн морьтны жагсаалын үеэр жудо бөхийн холбооны экс Ерөнхийлөгч, ММСУХ-ны одоогийн Ерөнхийлөгч нар дөр харшуулан ханьсаж, олны нүдийг хужирлаж байлаа.
Д.Ирмүүн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна