Алтан эмээлт авхай

А.Тэлмэн
2013 оны 8-р сарын 30 -нд

Эмнэг сургалтын спортын мастер, МУ-ын Гавьяат тамирчин Т.Цэрмаа хэмээх адуунд эрэмгий нэгэн бий. Цагтаа морин тойруулгын нүүрийг тахалж явсан энэ хатагтай сүүлийн хоёр ч жилийн наадмаар  морин спортын гайхамшигт үзүүлбэрийг бэлтгэн наадамчин олныхоо нүдийг баясгаж байгаа билээ. Буурлуудынхаа буян заяаг дээдэлж, адуу хэмээх амьд энергитэй амьтантай нөхөрлөсөн тэрээр сүүлийн үед хүү Х.Бат-Эрдэнийгээ даган /Тод манлай уяач/ энд тэндхийн наадмыг алгасалгүй үзэх болсон бөгөөд дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх түмэн морьтны жагсаалд ч гэсэн хүрэлцэн ирсэн байсан.
Алтан тоногт эмээл, хазаар, ташуур тэргүүтнээр гангарсан Гавьяат тамирчин оролцогчдын анхаарлыг хамгийн ихээр татагдсын нэг байсан бөгөөд зарим нэг нь сэмхэн ойртож байгаад зургаа даруулж арын фон болгоно билээ. Алтан аягнаас ус уухаа их тавиланд тооцдог байсан монголчууд ийнхүү алтан эмээл, хазаараар гангарч,  гадны зочдыг нүдийг орой дээр нь гаргасан гэнэ лээ шүү.
Д.Ирмүүн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна