Л.Отгонбаяр хошой мэргэн цолныхоо найрыг хийнэ

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 05 -нд


Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын сурын харваанд эрэгтэйчүүдээс улсын мэргэн Л.Отгонбаяр ("Хангарьд") 40 сумнаас 35 онож түрүүлж, амжилтаа бататган хошой мэргэн цолны эзэн болсон билээ. Ховд аймгийн Булган сумын уугуул, Орхон аймгийн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрик, Шүүн хатаах хэсгийн ахлагч Отгонбаяр мэргэн Үндэсний сурын харваагаар хичээлээд зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм. Ийнхүү хичээллэж эхэлснээсээ гурван жилийн дараа АХ-ын 89 жилийн ойн сурын харваанд түрүүлж мэргэн болсон бол гурван жилийн дараа дахин амжилтаа бататгасан нь энэ байлаа. Ийнхүү одтой наадсан тэрээр энэ сарын сүүлээр Орхон аймагтаа хошой мэргэн цолныхоо найрыг хийхээр болсон ажээ.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна