Баян-Өлгийн наадам энэ сарын 7,8-ны өдрүүдэд болно

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 05 -нд

Баян-Өлгий аймгийн таван суманд малын шүлхий өвчин гарсны улмаас хөл хорио тогтоож аймгийн наадмаа хойшлуулаад байсан билээ. Долоодугаар сарын 1-нээс өсдүгээр сарын 5 хүртэл үргэлжилсэн хөл хорио ийнхүү дуусгавар болж байгаа юм. Иймд Өлгийчүүд Ардын хувьсгалын 92, Их Монгол улс байгуулагдсаны 807, Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 73 жилийн ойн баяр наадмаа энэ сарын 7-8-ны өдрүүдэд хийхээр болжээ. Наадмын бэлтгэлдээ орсон тус аймгийн баярт оролцохоор Зам тээврийн сайд А.Гансүх тэргүүтэй албаны нөхдүүд замдаа гарах ажээ. Түүнчлэн аймгийн хурц арслан Мурат замын холоос үл ажран төрсөн нутагтаа очиж хүчийг үзэн, урам мэхээ уралдуулан зодоглох болсноо нутаг нугынхандаа дуулгаад байна. Мөн баяр наадмын хөтөлбөрт нэрт жүжигчин Т.Латиф агсны хүү Л.Байзадагийн амьд хөгжмийн тоглолт багтаж байгаа ажээ. Ямартаа ч аймгийн хөгжимт драмын театрын тайзнаа монгол, казак болон Битлз,Элтон Жонн, Майкл Жексон нарын хитүүд баярын энэ өдрүүдэд эгшиглэх гэнэ.

А.Дөл

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна