Дэлхийн уламжлалт харвааны тэмцээнд оролцох харваачдын нэрс гарчээ

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 10 -нд

Долоо дахь жилдээ болж байгаа Дэлхийн уламжлалт харвааны тэмцээн ирэх аравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд  өмнөд Солонгос улсад болно. Одоогоор 48 орны 450 гаруй харваачид оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд манай улсаас 20 харваач оролцохоор болсон байна. Монголын Үндэсний сурын холбооны хувьд баг тус бүрээс харваач оролцуулахаар тооцон тамирчдаа сонгоод байгаа ажээ. Үүнд: Сурын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүрэлбаатар, тэргүүлэгч  Д.Эрдэнэзуу, орчуулагч С.Хүдэртулга, МУ-ын Гарамгай мэргэн, спортын мастер Ц.Хүдэрчулуун /Бурхан халдун/, МУ-ын Гоц мэргэн, спортын мастер Ж.Баттөмөр, МУ-ын мэргэн, спортын мастер Х.Болдбаатар /Өмнөговь/,  МУ-ын  гоц мэргэн, спортын мастер Х.Оюунчимэг /Төв аймаг/, МУ-ын хошой мэргэн Л.Цэнгэл /Дорноговь/, МУ-ын хошой мэргэн Д.Эрдэнэтуяа /Петровис/, МУ-ын мэргэн  С.Баярмаа /Таван толгой ХХК/, МУ-ын мэргэн Д.Норжмаа /Алдар/, спортын мастер Ц.Энхчулуун /Баянзүрх/, спортын мастер Н.Өлзийбилэг /Багануур/, харваач Б.Мөнхбаатар /МИАТ ХК/, М.Чинбат /Хүч/, Б.Дашзэвэг /Хан-Уул/, спортын мастер Б.Энхсайхан /Алдар/, спортын дэд мастер  Б.Батцэнгэл /Тосонцэнгэл/, спортын мастер Х.Баасанхүү /Эрдэнэт/, спортын мастер М.Зоригт /Петровис/ нар Монголын харваачдын шигшээ багт багтжээ. Энэ сарын 21-22-ны өдрүүдэд болох отог харвааны дараа манай харваачид нэгдсэн бэлтгэлдээ гарахаар төлөвлөөд байгаа ажээ.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна