Ц.Хүдэрчулуун мэргэнийг халз харваанд дуудна

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 11 -нд

Мэргэжлийн сумогийн их аварга, асашёорюү Д.Дагвадорж үндэсний сурын харваагаар хичээллэж эхлээд байна. Сурын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүрэлбаатар, доктор профессор С.Батхуяг нарын багштай бэлтгэлдээ гарсан тэрээр  МУ-ын гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуунтай халз  харваж өрсөлдөхөөр ийнхүү бэлтгэлдээ ороод байгаа гэнэ. Нэгэнтээ Монгол улсынхаа нэрийг дэлхий дахинд дуурсгаж, Монгол эр хүний зориг, тэвчээр, бяр ухааныг зөвхөн Япон улсад төдийгүй бүх тив дэлхийд алдаршуулж чадсан их аварга Д.Дагвадорж 2002 оны 7-р сарын нагоё башёд анх удаа озэки цол, 11-р сарын Аки башёд анхны түрүүгээ авч байснаас хойш 25 удаа түрүүлсэн бахдам амжилтын эзэн билээ. Харин удамт харваачийн хүү Ц.Хүдэрчулуун нь 1987 он буюу АХ-ын 66 жилийн ойн баяр наадамд анх түрүүлэн Мэргэн цолонд хүрчээ. Энэ цагийн онч мэргэн харваачийн нэг Ц.Хүдэрчулуун 1994, 2002 онуудад амжилтаа бататган дахин түрүүлж, АХ-ын 91 жилийн ойн баярын үндэсний сурын харвааны төрөлд магнайлан МУ-ын Гарамгай мэргэн цолны эзэн болсон юм. 

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна