Харваачид энэ амралтаар завгүй

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 13 -нд

Амралтын энэ өдрүүдэд харваачид тун ч завгүй байх бололтой. Маргааш Яармагийн дэнжид “Их хөгсү” ойрадын холбооноос зохион байгуулж байгаа урлагийн соёлын наадмын хүрээнд урианхай харваан тэмцээнтэй бол, Өлзийт хороололд Монголын Уламжлалт Харваачдын Холбоо, Монголын Морьт Харвааны Холбооноос намрын харвуул тэмцээнийг зохион явуулахаар болоод байгаа ажээ. Энд тэмдэглэхэд урианхай сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-29-ний өдрүүдэд сурын талбайд болох юм. Түүнчлэн есдүгээр сарын 15-ны ням гарагт залуу харваачдын бооцоот тэмцээн хоёр дахь удаагаа болох гэж байна. Анхны  бооцоот тэмцээнд улсын цолонд ойрхон 32 харваач  цэц мэргээ сорьсоноос залуу харваач Эрдэнбулган 31 оноогоор тэргүүлж,  удаах байранд Батзориг 31, Батзориг 28, Бямбабаяр, Сономжамц, Баянмөнх нар тус тус 27 оноогоор эхний таван байранд орж  бооцоогоо авч байжээ. Эмэгтэйчүүдээс Пүрэвсүрэн, Батсүрэн, Сүрэнжаргал эхний байруудыг эзэлж байсан ажээ. Харин хоёр дахь удаагаа болох гэж буй залуу харваачдын бооцоот тэмцээнд өрсөлдөх сурчдын тоо нэмэгдсэн бөгөөд отго харвааны өмнөх том сорилго болж байгаагаараа нэг онцлог гэнэ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна