"Тод магнай" сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 19 -нд

XVII жарны усан могой жил буюу 2013 оныг Монголын хурдан морины түүхэн жил байсан гэдэгтэй уншигчид санал нийлэх бизээ.
Морьтон монголчууд өөрсдийн бахархал, өв соёлоо дэлхий нийтэд зарлан тунхаглаж, нэгэн зэрэг хоёр төрлөөр дээд амжилт тогтоосон нь маргахын аргагүй түүхэн үйл явдал байсан. "Тод магнай" сэтгүүлийн шинэхэн дугаарт энэхүү гайхамшигт үйл явдлын фото сурвалжлагыг нийтэлжээ.
Амралт зугаалга, аялал гээд энэхүү түүхэн үйл явдлыг хараахан үзэж амжаагүй нэгэн байх аваас сэтгүүлийнхээ шинэхэн дугаарыг уншраарай.
Мөн энэ удаагийн  дугаарт АХ-ын 92 жилийн ой , төрийн их баяр цэнгэл наадамд түрүүлж айрагдсан бага гурван насны морьд, түүнийг уясан эзэд, унасан багачуулын сэтгэлийн үгс багтсан байгаа. Наадмын сонин жилээ даадаг гэдэг шүү дээ. Морь сонирхогч  та  бүхэн энэ тухай мэдээллийг 39-85 нүүрнээс унших боломжтой.
Байнгын уншигчдын тэсэн ядан хүлээдэг зочны хойморт энэ удаа Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Хишигжаргал саатсан байгаа. Хэвлэлд ам нээж, сэтгэлээ уудалж байгаагүй энэ эрхмийн сонирхолтой ярилцлагыг та "Тод магнай"-н шинэхэн дугаараас л унших боломжтой.
Мөн түүнчлэн "Оноо өндөртэй ойн харваанууд", "Монгол наадмын түүх, сонин содон" зэрэг шимтэй нийтлэлийг "Монгол бардамнал"-аас уншаарай.
Эрхэм уншигч та бүхэн сэтгүүлээ “Интер”, “Мир”, “Номин” их дэлгүүрийн салбарууд, “Билэг” их дэлгүүрийн номын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Мөн 9405-2992, 9509-2992 дугаарын утсаар холбогдон авч болох юм.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна