Уламжлалт харваачдын уламжлалт гоёл

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 02 -нд

Монгол уламжлалт харвааны холбоо нь 2009 онд байгуулагдаж байлаа. Байгуулагдсан цагаасаа эхлэн жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг тус холбооныхон сураар дамжсан үндэсний өв соёлоо нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд санаа сэтгэл нийлсэн хамт олон юм. Энэ нь тэдний нэрнээс л харагддаг. Энэ тухай холбооны тэргүүн “Уламжлалт харваанд нумны хийц, хэлбэр, ёс  жаяг дэг, харвааны төрлүүд байна. Ном судраас харж байхад дээхэн үедээ айл болгон, хүн бүр нум сумтай байж, өөрсдөө хийдэг байсан.  Марка Пологийн номонд “Монгол айлд очиход эрчүүд нь нум сумаа хийгээд сууж байдаг. Хүүхэд багачууд нь гаднаа харваад зогсож байдаг ард түмэн” гэсэн байдаг. Ер нь жирийн малчин нь зун намартаа мал сүргээ таргалуулж, хүмүүсээ амраачихаад  өвөл аян дайнд гараад явна. Ингэхдээ бүгд мориндоо мордоод, нум сумаа үүрээд цэрэг болчихдог. Ямар ч монгол цэрэг жадгүй бамбайгүй байхад нум сумтай л байсан гэж түүхэнд гардаг. Монголчуудыг нум сумгүйгээр ойлгоход хүнд л дээ” гэж ярьдаг. Үнэхээр ч нум саадгаа агсаж, үндэснийхээ дээл хувцсаар гангарсан монгол эрчүүдийн гоёо нь гадныхны нүдийг өөрийн эрхгүй унагадаг юм.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна