Гоц мэргэний мялаалга боллоо

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 07 -нд

Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Төв аймгийн харьяат, "Чингис хааны дэлхийн академи"-ийн харваач Х.Оюунчимэг МУ-ын гоц мэргэний мялаалга наадмаа энэ сарын 5-нд хийлээ.  Тэрээр энэ жил нээлтийн харваа, улсын аварга, АХ-ын 92 жилийн ойн баяр наадам, багийн харваа, хаалтын буюу отго харваануудаас хамгийн өндөр буюу 180,5 оноог цуглуулж амжаад байгаа билээ.  Сүүлийн жилүүдэд тун ч одтой наадаж, энэ цагийн эмэгтэй харваачдын өнгийг тодорхойлж буй мэргэний нөхөр Сүхбат, охин Өлзийжаргал, хүргэн Нүрзэд нар ч нум эвшээлгэсэн харваачид гэдгийг сурын хорхойтнууд андахгүй.
Энд сонирхуулахад улсын их баяр наадамд зургаан түрүүлж Дархан мэргэн цолыг Ч.Мөнхцэцэг хүртэж байсан бол 5 түрүүлж Даяар дуурсах , 4 түрүүлж Гарамгай мэргэн, 3 түрүүлж Гоц мэргэн, хоёр түрүүлж хошой, нэг түрүүлж мэргэн цолны эзэн болдог юм. 

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна