ММСУХ-ны тэргүүн МАН-ын даргаар сонгогдлоо

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 30 -нд

ММСУХ-ны Ерөнхийлөгч Миеэгомбын Энхболд Монголын улс төрийн гол хүчний нэг МАН-ын даргаар хоёр дахь удаагаа сонгогдлоо. Өөрөөр хэлбэл МАН-ын XXVII  их хурлын төлөөлөгчдийн 91,8 хувийн саналаар түүнд энэхүү албыг үүрүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Их хурлын 1121 төлөөлөгчийн 87 нь өрсөлдөгч Т.Ариунсайханы төлөө саналаа өгч ММСУХ-ны тэргүүн үнэмлэхүй амжилтыг үзүүлжээ. Тэрээр 2005-2007 оны хооронд одоогийн МАН буюу тухайн үеийн МАХН-ын даргаар ажиллаж байсан билээ. Ийнхүү ММСУХ-ны тэргүүн  сөрөг хүчний даргаар сонгогдлоо.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна