Усан могой жилийн хамгийн хийморилог эрхмүүд

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 13 -нд

Энэ бол Монгол улсын Манлай уяач Дугараа буюу Б.Бат-Өлзий, аймгийн Алдарт уяач Б.Ерөөлт нар юм.
Ховд аймгийн Чандмань сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Ерөөлт сүүлийн үед одтой наадаж байгаа залуусын нэг бөгөөд энэ жил зээрд мориныхоо амжилтаараа Монгол улсын Алдарт уяачийн болзол хангаад байна. Дүнжингарав 2012, 2013 уралдаанд тус тус түрүү магнайд хурдалсан зээрд халзан Эрдэнэт хурд 2013-т ч энэ амжилтаа бататгасан.  Мөн АХ-ын 92 жил, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд айргийн гурваар хурдалж, “Их хурд 6” уралдаанд  аман хүзүүдээд байгаа билээ. Ийнхүү нэг адуугаар амжилттай наадаж буйгаас  Ерөөлтийн ямархан уяач болохыг төвөггүй харж болох бизээ. Харин Дугараа Манлайн хувьд сүүлийн жилүүдэд  одтой сайхан наадаж, энэ цагийн уяаны өнгийг тодорхойлж буй цөөн уяачийн нэг. Тэрээр 2012 онд улс бүсийн наадмаас хоёр түрүү,  /их насны морь/ арван айраг хүртээд байсан бол энэ жил 6 түрүү, 9 айргийг хүртэж МУ-ын Тод манлай уяачийн болзлыг хангаад байгаа юм.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна