Б.Билэгдэмбэрэл Манлай докторын зэрэг хамгаална

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 15 -нд

Төв аймгийн Лүн сумын харьяат, МУ-ын Манлай уяач Б.Билэгдэмбэрэл хурдан морины уяа сойлго тааруулаад 10 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа нэгэн. Хурдан морь уяж эхлэснээс дөрвөн жилийн дараа өвлийн уралдаанд Сүхбаатар гаралтай цагаан азаргаа айргийн гурваар хурдлуулан анхны айргаа амсаж байсан “залуу уяач” өдгөө бол адууны төлөө сэтгэл зүрхээ зориулан яваа  “шинэ цагийн уяач” болжээ. Түүний адуунд Жаргалант, Сүхбаатар, Англи, Дорнод, Араб, Барга азаргануудад Хэнтий, Сүхбаатар, Төв, Дорнод аймгуудын угшил сайн гүүнүүд, тойруулга, Барга, Эрлийз, Араб, Англи гүүнүүд гээд нүд унагасан хурдан хурц хүлгүүд сойлгоотой байх агаад адууныхаа цус сайжруулах ажлыг сүүлийн жилүүдэд эрчтэй хийж байгаа юм. Тэгвэл энэ удаад Манлай “Монгол адууны хурдыг сайжруулах” сэдвээр докторын зэрэг хамгаалахаар тун ч завгүй ажиллаж байгаа гэнэ. Тэрээр ХБНАГУ-ын Лайпцегийн их сургуулийг түүхч, эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн бол харин ирэх жилээс Монголын уяач нар дундаас хамгийн анх удаа эрдмийн зэрэг хамгаалсан Манлай болох нь ээ.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна