Уяач гишүүдийн санаачилсан хуулийн төслийг хойшлуулав

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 19 -нд

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Г.Батхүү, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, М.Энхболд, Б.Болор нарын УИХ-ын гишүүд санаачлан өнгөрсөн зургадугаар сард өргөн бариад байсан юм. Тэгвэл төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар энэ тухай хэлэлцэх байсан ч түр хойшлуулжээ. Монгол угсаатныг нэгтгэсэн Монгол үндэстний их баяр наадмыг гурван жилд нэг удаа Үндэсний их баяр наадамтай хамтатган зохион байгуулах, баяр наадмын үндэсний бөх, хурдан морины уралдаан, сурын харваа, бөх, уяач, харваачдын цол, олгох шалгуурыг эрэмбэлсэн, унаач хүүхдийн эрхийг хуулиар хамгаалж зохицуулах зэрэг асуудлыг тусгаад байсан ч Г.Батхүү гишүүний хүсэлтийг дагуу хойшлуулжээ.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна