Уяачдын VI их хурлын тов гарсан мэдээлэл байна

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 20 -нд

Дөрвөн жилд болдог Уяачдын VI их хурлын товыг ирэх арванхоёрдугаар сарын 8-нд болно гэсэн мэдээлэл гараад байна. ММСУХ-ны салбар холбоодын төлөөлөгчид оролцох энэ хурал нь энэ жил  олон улсын морины холбооны дүрмийн дагуу явагдахаараа онцлог байх ажээ. Энэ тухай холбооны нарийн бичгийн дарга П.Сэргэлэн “Бид энд холбооныхоо стратеги төлөвлөгөөг гаргаж, салбар холбоодтой холбоотой үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг боловсруулна. Мэдээж өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлынхаа тайланг хэлэлцэж, ирэх жилүүдэд хийх ажлын төлөвлөгөөгөө гаргана. Түүнчлэн хурдан морь унаач хүүхдийнхээ тухай ч ярилцах болно. Энэ бол манай холбооны тэргүүлэх чиглэл байдаг. Үүнийг бид олон талаас нь харж бодох хэрэгтэй. Өвөг дээдэс маань олон жилийн туршид хурдан морь унаач хүүхдээ хамгаалж ирсэн тогтолцоотой шүү дээ. Энэ уламжлал дээр орчин үеийн уралдааны хамгаалалтын тогтолцоо ч яригдана. Уралдааны зам ямар байх уу, түүнийг яаж засах уу, хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгсэл, даатгал гээд олон талаас нь ярьж, шийдвэрээ гарган салбар холбоододоо үүрэг чиглэлээ өгч, уяачдадаа уриалгаа гаргана” гэдгээ “Тодмагнай” сайтад өгсөн ярилцлагандаа дурдаад байсан юм.  Мөн энэ хурлаар холбооны удирдлага, зохион байгуулалтын талаар ч ярилцах ажээ.

А.Дөл  

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна