“Эко бөх” буюу Пүрэвсүрэнгийн Батхуяг

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 22 -нд

Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат аймгийн арслан П.Батхуяг өнө жилийн наадмаар ногоон өнгийн зодог шуудаг тэр бүү хэл ногоон өнгийн монгол гутал өмсчээ. Түүнийг харсан хүмүүс “Энэ Батхуяг “ногоороод” эко бөх болжээ” хэмээн хөгжилдөцгөөж байв. Нэг үе Их шавийн дээд сургуулийн бөх, сумын заан П.Батхуяг хэмээн барилдаж улсын харцага А.Бямбажавыг цэргийн хурц арслан цолтой хэнийг ч тонгорчихдог үед нь өөрийг нь тонгорон хаяж аймаг цэрэгт 4 давж байсан энэ залуу сүүлийн үед төдийлөн үзэгдэхээ больжээ. Бөхийн мэргэжилтнүүд түүнийг гол ясны тамир ихтэй, салхитай эвгүй бөх хэмээн тодорхойлдог. 2010 оны Төв аймгийн наадмаар эдүгээгийн у.н Б.Амарзаяаг орхин түрүүлж аймгийн арслан цол хүртэж байсан энэ бөх 90 жилийн ойн наадмаар а.а Ж.Наранбаатараар хоёр давсан ч гурвын давааны тунаанд нутгийн бөх тухайн үеийн а.а Б.Батмөнхтэй тааран барилдаж өвдөг шороодсон бол 2013 оны наадмаар улсын хүчтэй начин Ч.Цогбаярыг бариа зөрөөн дээр орхиж хоёр давсан ч гурвын даваанд мөн нутгийн бөх, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаярт амлуулан барилдаж үнэн хүчийг үзээд өвдөг шороодсон билээ.

Түүний “эко” төрхийг дээрх зургаас харж болох нь ээ.

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна