Шилдэг оролцогчид гарааны төхөөрөмжтэй боллоо

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 25 -нд

Монгол Улсад Адууны яам байгуулагдсаны 750 жилийн ойн хүрээнд монголчууд хоёр төрлөөр гиннесийн дээд амжилтанд бүртгүүлсэн  билээ. Монгол орны 21 аймаг, 360 гаруй сумдаас 11 мянга гаруй морьтнууд  түүхэн үйл явдлын гол баатрууд болцгоосон  бол “Монгол морь 3000” уралдаанд 4249 хурдан хүлэг тоосоо өргөн хурдалсан юм. Бүтэн жилийн өмнөөс бэлтгэлээ эхэлсэн энэхүү ажилд ММСУХ-ны хөдөө орон нутгийн салбар холбоод тун ч идэвхитэй оролцож, их ажлын ард хамтдаа гарцгаасан. Энэхүү морин парадад Булган, Говь-Алтай, Төв, Сэлэнгэ, Налайх, Хэнтий зэрэг зургаан аймаг идэвхийлэн, хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй, зохион байгуулалттайгаар оролцсоныг төв холбооноос үнэлэн аймаг бүрт уралдааны гарааны төхөөрөмжийг бэлэглэсэн байна.

А.Дөл  

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна